26 хүн угаартсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй гэв

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Өнгөрсөн шөнө 26 хүн шахмал түлшинд угаартсан хэмээн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд гаргаад байна.

Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Өнгөрсөн шөнийн хоногийн мэдээ шүүж үзэхэд иргэд олноороо угаартсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна. Хэрвээ тийм асуудал үүссэн нь үнэн бол заавал манайд бүртгэгдэх ёстой” гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609012
0 эможи

Зочин
2019-10-08 13:26
сонирхолтой
Зочин
2019-10-08 12:39
keyboard_arrow_up