Өнгөрсөн шөнө 26 иргэн угаарын хийнд хордож эмнэлэгт хүргэгджээ

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас бараад байгаа.

Тэгвэл өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Моносын ... тоотод бага насны гурван хүүхэд насанд хүрсэн гурван хүн угаарын хийд хордож Яаралтай түргэн тусламжаар Цэргийн төв эмнэлгийн Хордлогын төвд хүргэгдсэн байна. Хордсон иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Түүнчлэн өчигдөр эмнэлэгт хандсан, хордсон иргэдэд гүйлгэх шинж тэмдэг давхар илэрч эхэлсэн байна.

Эх сурвалж: dnn.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609009
1 эможи

Зочин
2019-10-08 13:25
гоё хэлжээ
Зочин
2019-10-08 12:39
Зочин
2019-10-08 12:31
Хэргийн эзэн нь У.Хүрэлсүх Амарсайхан
keyboard_arrow_up