ХУВААРЬ: Сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 28-нд эхэлнэ
2019 оны 10 сарын 24
Энэ жилийн тухайд хичээлийн жилийн бүтцийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/490 буюу есдүгээр сарын 1-нээс өмнө батлан гаргасан.
Тушаалын дагуу нийслэлийн болон орон нутгийн сурагчид нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллэснээр аравдугаар сарын 28-наас эхлэн долоо хоног амарна.
Нийслэлийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд дараах хуваарь:
- I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног
- II улирал 12 сарын 23-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал /томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран тус улирлын амралт дээр 3 дугаар улирлын 1 долоо хоногийн амралтыг шилжүүлэн нэмж амарч болно/ 3 долоо хоног
- Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
- III улирал 3 сарын 23-наас эхэлж 4 сарын 3-ныг дуустал 2 долоо хоног
- Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас амрах юм.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн суралцагчид 2019-2020 оны хичээлийн жилд дараах хуваарь:
- I улирал 10 сарын 28-наас эхлэн 11 сарын 01-нийг дуустал 1 долоо хоног
- II улирал 12 сарын 30-наас эхлэн 1 сарын 10-ныг дуустал 2 долоо хоног
- Цагаан сарын амралт 2 сарын 24-28-ныг дуустал 1 долоо хоног
- III улирал 3 сарын 23-4 сарын 10-ныг дуустал /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/ 3 долоо хоног
- Зуны амралт I-V анги 6 сарын 1-нээс эхлэх бол VI- XII анги 6 сарын 8-наас эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34
5
7
2
5
1
4
7
11
608975
76 эможи
Zochin
2019-11-08 00:52
Owliin amraltiig12sariin 1nes 2sariin 1hvrtel amraawal ih zvger bna
Зочин
2019-10-25 02:06
зочин
2019-10-11 22:14
Цагаан сараар угаасаа хуулиараа 3 хоног амрах ёстой. тэр амралтыг 1 сарын амралт руу оруулаачээ
Ээж
2019-10-09 08:38
Өвлийн ид хүйтэнд 2-р улиралын амралыг 1 сар болгох хэрэгтэй шүү
Eej
2019-10-09 02:01
Agaariin bohirdol herees heterch utaa, hort hii ihtei baihad ovliin amraltiig 12 sariin 1-ees 2 sariin 1 hurtel utrasgah heregtei
Zoya
2019-10-08 22:45
X/28-s XI/1 hurtel 7 honogo gj yu gsn ug be. 4 hon honog bhiin. joohon hariutslagatai bichij baigaach. Zarimdaa arai denduu ym oruulj baihiin
Zochin
2019-10-08 09:53
Hodo hot gehgui adilhan amaraj bolohgui yu hodoch bas haniad ih shude
Зочин
2019-10-07 20:51
Зочин
2019-10-07 19:26
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс