СТАТИСТИК: Галлагааны улиралд угаарын хийн хордлого огцом нэмэгддэг

2019 оны 10 сарын 07

Arslan.mn

Угаарын хийн хоргдлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо галлагааны улирал буюу аравдугаар сараас огцом нэмэгддэг байна.

Тодруулбал, 2017 онд 187, 2018 онд 172 иргэн угаарын хийнд хордлогын улмаас эмнэлэгт ханджээ. Хордлого 10, 11, 12, 1, 2, 3 дугаар саруудад нэмэгдээд 4, 5, 6 сард бага зэрэг буурч, зуны саруудад хамгийн бага тохиолдсон байна.

График 1: Угаартсан иргэдийн тоо 2017, 2018 онуудад

Arslan.mn

Харин он гарсаар буюу 2019 оны аравдугаар сарын 5-ны байдлаар 12 хүн гэр сууцандаа угаартаж нас бараад байгаа ажээ.

Өнгөрөгч долоо хоногт агаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь дөрвөн иргэн амь насаа алдсан билээ.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, иргэдийн хордсон байж болзошгүй газруудаас дээж аван шинжилгээнд хамруулах ажил хийж байгаагаа хэлсэн.

Мөн энэ сарын 3-5-ны хооронд 35 иргэн угаартсан байж болзошгүй байдлаар эрүүл мэндийн байгууллагад хандаад байгаа гэх мэдээллийг өгсөн бол ЭМЯ-наас өнөөдөр "Угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан.

Өнөөдөр буюу 2019.10.07-ны 09:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа зургаан хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна" гэх мэдээллийг өгөөд байгаа юм.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608962
0 эможи

Мөөгий
2019-10-07 22:05
Нас барсан иргэдийн статистик байхгүй юу
Зочин
2019-10-07 20:49
keyboard_arrow_up