С.Даваасүрэн: Иргэд химийн бодисонд ХОРДООГҮЙ, УГААРТСАН

2019 оны 10 сарын 07

Arslan.mn

Угаарын хийнд хордсон байж болзошгүй 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гарсан. 

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм. 

Эдгээр шинжилгээний нэгдсэн хариу гарсныг өнөөдөр танилцууллаа.

Arslan.mn

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Сстандартуудыг мөрдөж буй эсэхийг шалгахад нэр бүхий 19 айлаас авсан шахмал түлшний дээж нь чийглэгийг хангасан. Үнслэг нь 23-24 байгаа. Хүхэр нь 0.95-1.04 байна.

АМГТГ-ын лабораторид айл өрхөөс авсан дээж болон үйлдвэрийн нунтгаас дээж авч шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа.

Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн.
Иргэд сайжруулсан түлшинд химийн бодис агуулагдсан, түүнээс болж хордлоо гэсэн мэдээлэл гарч байна.

Тэгвэл сайжруулсан түлшинд хэрэглэсэн цардуул нь химийн бодис биш. Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан.

Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр байхад, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Энэ бол хэрэглээнээс үүсэж байна. Иргэд маань сайжруулсан түлшээ зөв техникээр хэрэглэхгүй бол болзошгүй тохиолдол гарч мэдэхээр байна.

Нийслэлийн иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа. Түүндээ сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргаа, удирдлагын байгууллагууд аравдугаар сарын 1-нээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн." гэв.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608953
1 эможи

Зочин
2019-10-07 20:48
хуурамч түлш зараад байгаа юм биш үү зуслан лагу
2019-10-07 18:42
зочин
Зочин
2019-10-07 12:24
С.Даваасүрэн
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up