Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барилаа

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан  өнөөдөр Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Мөн Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм.

“2020 онд Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  иргэдийн амьдрах орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хувийн хэвшлийг дэмжих, нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах гэсэн үндсэн гурван чиглэлийг баримталж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцлон хэллээ.

Хүн төвтэй хот бодлогын хүрээнд нэн тэргүүнд иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангахын тулд телекамерын хяналт, ашиглалтыг сайжруулах зэрэг  технологийн шийдлүүдийг ашиглахын зэрэгцээ хууль сахиулах байгууллагын бааз суурийг нэмэгдүүлэх, мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, парк шинэчлэлийг нэн даруй хийхээс гадна шинэ төрлийн тээврийн үйлчилгээ нэвтрүүлэхээр судалгаа хийгдэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбар, тэр дундаа яаралтай түргэн тусламжийн бааз суурийг шинэчлэхийн сацуу хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, дэд бүтцийн асуудал болон хог хаягдлын менежментийг сайжруулахад түлхүү анхаарч 2020 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийг боловсруулжээ.

“Нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан онцлох нэгэн чухал ажил бол төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх юм. Ингэснээр   төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Мөн нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгааг Үндсэн чиглэлд тусгасан. Үндсэн чиглэлийн төслийг 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги хэтийн төлөвлөгөөнд уялдуулж боловсруулснаараа онцлогтой” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан онцолсон юм.

 НИТХ-ын дарга Р.Дагва “Нийслэл хотыг хөгжүүлэх баримт бичгүүдтэй уялдуулах нь чухал. Ирэх 2020 онд төсвийн урсгал зардалд хяналттай ажиллана.Түүнчлэн хөрөнгө оруулалтын ажлуудад нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, ажлын үр ашгийг ярих цаг болсон” хэмээв. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ сард нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608895
0 эможи

Зочин
2019-10-05 19:43
Зочин
2019-10-04 18:30
keyboard_arrow_up