Хувиараа тээвэр эрхэлдэг жолоочид амьдралын төвшин, нийгмийн баталгааг хангахыг шаардлаа

2019 оны 10 сарын 04

Arslan.mn

Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо нь жолооч нарт тулгамдаж буй асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Ч.Батчулуун, хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны зохицуулагч, нарийн бичгийн дарга Г.Баатар болон бусад гишүүд ажил амьдралд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэлийг хүсэж байна.

Arslan.mn

Мөн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан хувиараа тээвэр эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны дарга Ч.Батчулуун " Бид хотын дарга Батболд байх үеэс хойш мэдэгдэл хүргүүлж байгаа бөгөөд ямарч хариу хүлээж авдаггүй өргөдөл гомдол минь усанд шидсэн чулуу шиг алга болдог. Нийтийн тээврийн газартай хамтарч ажиллах гэрээ хийсэн боловч 1 жил болоод гэрээгээ цуцалсан. Авдаг цалингийн минь тавин хувиар торгодог. Үүнийг төлөхгүй. Бид тэмцэхэд бэлэн болсон. Хувиараа тээвэр эрхэлдэг 400 жолооч бий. Энэ Улаанбаатарт биднээс гадна 1000 гаруй тээврийн жолооч байдаг. Манай холбооныхон өөрсдийн гэсэн тусгай таних тэмдэгтэй, хантаазтай.

Нэг жилийн дотор дээд тал гурван сая, доод тал нь 300 мянган төгрөгийн торгуульд ордог. Зохих дүрэм журмын дагуу карт уншигч тавиулахыг хүссэн боловч тавьж өгөлгүй хууль бус тээвэр хийсэн гэж торгодог. Тээвэрчид цаашид ажил амьдралаа залгуулах боломжгүй болсон" гэж мэдэгдлээ.

Тус Мэдэгдэлд:

  • Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны дэргэдэх бичил аян эздийн хоршооны эзэн жолооч нар 20 гаруй жил нийтийн тээврийн ачаанаас үүрэлцсэн боловч өнөөдөр төр засгийн бодлогогүй шийдвэрийн улмаас ажлын байрны баталгаа алдагдаж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж, улмаар банкны өндөр хүү, торгуулийн өртэй болж хоцорлоо. Бидний хувьд өөрсдийнхөө ажлын байрны төлөө парк шинэчлэл хийж нэг жолооч 1-8 машиныг стандартад нийцүүлэхээр банкны өндөр хүүтэй зээл авсан боловч төрөөс огт дэмжлэг байхгүйулмаас ажлын байрны баталгаагаа хангаж чадаагүй байна.
  • Бидний хувьд парк шинэчлэл хийх урт хугацааны хүү багатай /ЖДҮ/ зээлэнд хамруулах, Монгол Улсад үйлдвэрлэж байгаа цахилгаан бага дунд оврын автобусаар парк шинэчлэл хийх нөхцөлийг бүрдүүлж өгөхийг шаардаж байна.
  • Нийслэлээс өмнө нь парк шинэчлэл хийсэн том оврын аж ахуй нэгжүүдээс авч дараагийн нийтийн тээвэрчдэд парк шинэчлэл хийх нөхцөл бүрдүүлэх.
  • Жолооч нар татвар хураамжийг төлсөөр байтал баталгаагүй стандартын бус замаар явуулж тээврийн хэрэгсэл, эд хөрөнгийг эвдэж байгаа асуудлыг шийдвэрлэж зохицуулах, даатгалд хамрагдсан жолооч нарын даатгалын асуудлыг шийдвэрлэхгүй, хохирол, төлбөрийг гаргаж өгөхгүй байгаа даатгалын компаниудад хариуцлага тооцох.
  • Жолооч нарын торгуулийг тэглэж, тэдний амьдралын төвшин, нийгмийн баталгааг хангахыг шаардаж байна.
  • Нийслэлийн нийтийн тээврийг мэргэжлийн удирдлага бодлоготой болгох

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608881
0 эможи

Зочин
2019-10-05 19:41
tsegii
2019-10-05 15:44
mash zuv sanal bnaa
Зочин
2019-10-04 15:43
keyboard_arrow_up