Энэ сарын 5-ны өдрөөс эхлэн “Home plaza”-ын замын хөдөлгөөнд өөрчлөлт орно

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

Нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд Замын цагдаагийн шинэ гүүрэн гарцны урд хэсэг буюу “Home plaza” төвийн уулзварыг тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгох шийдлийг гаргажээ. Юуны өмнө ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд “Е март”-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа  юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид “Home plaza”-г тойрох хөдөлгөөн  байхгүй болж байгаа  аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна. 

“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгоно

Хоёрдугаарт: Замын цагдаагийн гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгохоор “Home plaza”-гийн хойд талын зорчих  хэсгийг өргөтгөх ажил ид дундаа явж байна. Энэ хэсгийг 2 дахь зурагт гэж тэмдэглэн үзүүлэв.

“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгоно

Гуравдугаарт: “Баянмонгол” хорооллоос Гандийн гудамж, “Наадам” центрийн чиглэл болон Их монголын гудамж руу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийх юм байна. Энэ хөдөлгөөнийг 3,4,5 гэж зурагт тэмдэглэсэн ба энэ хэсгийн зам засах ажлыг 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалтуудыг хийснээр  “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж.

Мөн Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх  асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй юм байна.

“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгоно

“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгоно

“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгоно

“Home plaza” тойрсон хөдөлгөөнийг огтлолцолгүй болгоно

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608765
1 эможи

зочин
2019-10-03 09:19
Нийслэлийн удирдлага Сундуйнхаа өмчийг авч үлдэх гэж мөн ч их мэрийж байх шив?
Зочин
2019-10-02 23:19
Зочин
2019-10-02 14:22
Гүүрнээс урагш давсан машин баянмонгол руу хаагуур эргэх вэ
Зочин
2019-10-02 13:02
keyboard_arrow_up