БНХАУ-ын иргэн импортын бичиг баримтгүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж иржээ
БНХАУ-ын иргэн ЗУВАКФУ импортын бичиг баримтгүй хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр оруулж иржээ. Энэ талаар Арслан.мн сайт СБД-ийн 3-р хороонд байрлах 10-р байрнаас мэдээллийг шууд дамжуулж байна.
Яг одоо НМХГ-ын байцаагч нар ажиллаж байна.
НМХГ-аас төлөвлөгөөт бус шалгалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах ашиглагдахаа больсон барилга буюу зориулалтын бус байранд БНХАУ-д үйлдвэрлэсэн хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, ургамал, амьтны гаралтай түүхий эд, савласан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хадгалж худалдаалж байсан зөрчлийг илрүүллээ. Иймд тус үйл ажиллагааг эрхэлж байсан Зун Шун Фа ХХК-д зөрчлийн хэрэг нээж, зөрчил хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ албаны хүмүүс хэлэв.