ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлт болно
09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн зохицуулалт, хэрэгжилт, тулгарч буй асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:86062600
09.00 цагт “Корпорэйт Конвеншн Центр”-т “Нэн түрүүнд ХАБ-2019” бага хурал болно. Утас: 95091948
09.30 цагт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд АШУҮИС-ийн харьяа Монгол,Япон сургалтын эмнэлгийн нээлт болно. Утас: 99051825, 88302616
БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберагийн айлчлалын хүрээнд
09.30 цагт ГХЯ-нд БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Куберад Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг бараалхана.
13.45 цагт МҮХАҮТ-д БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера, МҮХАҮТ-ын дарга О.Амартүвшин нар уулзана.
14.00 цагт МҮХАҮТ-д Монгол, Чехийн бизнес форум болно.
16.15 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд Прагийн амьтны хүрээлэнгийн захирал М.Бобекийн үзэсгэлэнгийн нээлт болно.
Төрийн ордонд
10.00 цагт УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлт болно.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11.00 цагт “В” танхимд ХНХЯ-наас Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний талаар мэдээлнэ. Утас: 91915340, 95918888, 99047423, 99519677
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.