ФОТО: Ус сувгийн удирдах газар Хяналт удирдлагын нэгдсэн төвтэй боллоо

2019 оны 9 сарын 26

Arslan.mn

Ус сувгийн удирдах газрын түүхт 60 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Хяналт удирдлагын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

“Хяналт удирдлагын төв” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын ус хангамжийн насос станц, усан сангууд, шугам сүлжээний даралт, түвшин, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, цахилгаан хангамжийн дотоод схем, ундны усны халдваргүйжүүлэлт, ус зөөврийн автомашинуудын ус тээвэрлэлт, ухаалаг ус түгээх нэг цэгийн үйл ажиллагаа, алсын зайны хяналтын систем, нэвтрэх систем, шугам сүлжээний гэмтэл зэргийг хянаж, горимын оновчлолыг хэрэгжүүлэн алсаас удирдах боломжтой болж байна.

Arslan.mn

Азийн хөгжлийн банкны дэмжлэг туслалцаатайгаар “Хяналт удирдлагын төв”-ийг барьж байгуулсан бөгөөд ус хангамжийн ариутгах татуургын систем тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай үзүүлэх боломжтой болж байгаа аж.

Arslan.mn

Нээлтийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Хяналт удирдлагын төвийн үйл ажиллагаа цаашид улам өргөжиж, телеметр хяналтын скада системийг бүрэн хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатар хотын усан хангамжийн системийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртлэх бүх үйл ажиллагааг хянаж удирдан, ус хангамжийн системийн аюулгүй байдал бүрэн хангагдаж, хамгийн гол нь усны алдагдал буурч нөөцийг үр ашигтайгаар зарцуулах боломж бүрдсэнд туйлаас баяртай байна. Мөн “Хяналт удирдлагын төв” нь 24 цагийн турш хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэх юм” хэмээв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608563
0 эможи

Зочин
2019-09-26 13:02
keyboard_arrow_up