Сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг анхааруулж байна

2019 оны 9 сарын 26

Arslan.mn

НМХГ-аас ЕБС болон цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 21, 44, 48, 53, 79, 84, 110, 111, 120, 127,137, 142, Шинэ Монгол, Хууль сахиулах их сургуулийн лицей, Тэмүүжин өрлөг, Монтероза сургуулиудын орчимд хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан байна. 

Шалгалтаар:

  • Зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байрлуулсан,
  • Сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн  болох бургер, чизбургер, кимбаб, пирошки, хуушуур, хотдог, чанасан өндөг, шарсан зайдас, мантуун бууз, шаржигнуур тахиа зэрэг хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардсан түргэн гэмтэж, чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг тасалгааны температурт, лангуун дээр ил задгай байрлуулан худалдсан,
  • Зөвшөөрөлгүй тамхи зарсан,
  • Үйлчилгээний ажилчид нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
  • Ажлын хувцас өмсөөгүй, шинжилгээ,
  • Баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдсан,
  • Стандартын шаардлагад нийцсэн зориулалтын тээврийн хэрэгсэлтэй газартай гэрээ хийгээгүй,
  • Тээврийн хэрэгслийн хөргүүрийн температур хэмжигчийг хянаж, бүртгэл хөтөлдөггүй зэрэг 162 зөрчил илрүүлжээ.

Зөрчлийг үндэслэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 18 иргэнд 2.9 сая төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ ногдуулж, хаяг шошго, түргэн гэмтэж чанараа алдсан 17 нэрийн 606 ширхэг 504,500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн таван актаар  хураан авч устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүлсэн байна.

Иймд сургуулийн орчинд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: НМХГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608557
0 эможи

Зочин
2019-09-26 13:04
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up