БГД-ийн Прокурорын газар хамтарсан ЗӨВӨЛГӨӨН зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орж Нийслэлийн дүүргүүдэд Цагдаагийн газар байгуулагдсантай холбогдуулан Баянгол дүүргийн прокурорын газар дүүргийнхээ Цагдаагийн газартай хамтарсан зөвөлгөөнийг зохион байгуулсан байна.
Хамтарсан зөвөлгөөнөөр цагдаагийн хэлтсүүдээс авч хэрэгжүүлсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, энэ оны эхний 9 сарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны чанар, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн байдалд дүгнэлт хийж, мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр анхаарах асуудлуудын талаар үүрэг чиглэл өгчээ.
Мөн Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хамтран зохион байгуулж байгаа “Залилах” гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх нэгдсэн арга хэмжээтэй холбогдуулан энэ төрлийн гэмт хэргийн зүйлчлэл, шийдвэрлэлтийн талаар хэлэлцэж, зөвлөгөөнөөс тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР