Баригдсан барилгуудаа эзэнтэй болгоё

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталжээ. Тэрхүү байршилд нийт 4600 хүн ам, 1280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байхаар төлөвлөж байгаа гэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 7227 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Зөвхөн өнгөрсөн онд 2017 айлыг орон сууцжуулсан бол 2019 онд 3417 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байх.

Тэрхүү төлөвлөлтөндөө Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Содон хорооллын зүүн хойно 24 га газрыг сонгосон аж. Сонгосон шалтгаан нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу, тэр хавиар  амьдарч байгаа иргэдийн 89 хувь нь барилгажуулахыг дэмжиж гарын үсэг зурсан гэж  байгаа.

Улс оронд маань олон сайхан барилга сүндэрлэж хот гадагш хаяа тэлж байгаа нь сайхан. Гэхдээ одоо 30 мянган орон сууц эзнээ хүлээгээд байж байгаа гэсэн статистик байдаг. Уг нь 1280 гэх энэ тоо 30.000-д хэд дахин багтаж  байгаа биз.

Товчхондоо бол гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах мөнгөө 30.000 орон сууцыг эзэнтэй болгоход зориулвал нүдээ олсон ажил болно гэж л хэлэх гэсэн хэрэг.  Тэр 30.000 орон сууцыг  барилгын компани барьсан нь тодорхой,  байрууд нь зарагдахгүй болохоор  алдагдалд орж, зарим нь өр ширэнд баригдаж, хэцүү нэртийн хаалга татах дээрээ тулаад байгааг ч үгүйсгэхгүй.

Одоо барилга хэрэггүй гэж хэлж байгаа  юм биш. Санаж сэрж, урдах хойдохоо харж, уян хатан байвал задарсан бус ядарсан ард олонд хэрэгтэй байна.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608522
0 эможи

Зочин
2019-09-26 01:51
keyboard_arrow_up