ФОТО: Талбай дээр сайжруулсан түлшийг туршиж байна
Засгийн Газрын нээлттэй өдөрлөг өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны танилцуулгаар үргэлжилж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрын хамтран зохион байгуулж буй геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг иргэдэд танилцуулж байна.
Өдөрлөгт тус яамны харьяа “Эрдэнэс таван толгой” ХХК, “Таван толгой түлш”, “Ашигт малтмал газрын тосны газар” зэрэг байгууллагууд оролцож байна.
Энэ үеэр “Таван толгой түлш” компаний зүгээс сайжруулсан түлшийг туршиж байна. Өөрөөр хэлбэл, ямар зуух сонгож, түлшээ хэрхэн зөв түлэх вэ гэдгийг бодитоор нь буюу зуух, түлшээ энд авч ирээд тайлбарлаж, зөвлөгөө өгч байна. Мөн сайжруулсан түлшний давуу талыг иргэдэд сурталчлан таниулж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|