ТАНИЛЦ: Нийслэлийн хэмжээнд зориулалтын бус цайны газартай 121 СУРГУУЛЬ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдуулан хийсэн шалгалтын дүнг өнөөдөр танилцуулав.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 125 сургууль байгаагаас 61 нь зориулалтын цайны газартай байгаа бол 59 сургууль нь зориулалтын бус цайны газартай юм байна. Харин цайны газаргүй таван төрийн өмчийн сургууль байгаа аж.
Тэгвэл төрийн бус өмчийн 111 сургуулийн 42 нь зориуллатын, 62 нь зориулалтын бус цайны газартай байгаа гэнэ.
Ингэхээр төрийн болон төрийн бус өмчийн 121 сургууль зориулалтын бус цайны газартай байна.
Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн
- 74 буюу 53.6 хувь зориулалтын,
- 59 буюу 42.7 хувь зориулалтын бус цайны газартай,
- 5 буюу 3.6 хувь цайны газаргүй байна.
Төрийн бус өмчийн 90 сургуулийн
- 21 буюу 23.3 хувь нь зориулалтын,
- 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай,
- 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй байна.
Тухайлбал: Хан-Уул дүүргийн 75, 15, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135, Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билиг, Алтан босго, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан, Шавь цогцолбор, 102,53, 79, 85, Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номун далай, Оюуны нахиа, Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби сургууль зориулалтын бус цайны газартай байна.
Харин Баянгол дүүргийн 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Баянзүрх дүүргийн 136, Сүхбаатар дүүргийн Кингс кидс, Ертөнц, Номын гялбаа, Хан-Уул дүүргийн 10, 59, Чингэлтэй дүүргийн Оюут сургууль цайны газаргүй байна.