НМХГ: Төрийн өмчийн сургуулиудын 42, хувийн сургуулийн 68 хувь нь зориулалтын ЦАЙНЫ ГАЗАРГҮЙ байна

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

НМХГ-аас 2018-2019 онд 90 сургуулийн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр танилцууллаа. 

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус нийт 226 сургуулийн 1-5 дугаар ангийн 160 000 орчим сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. 

2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шалгалтад хамрагдсан  төрийн өмчийн сургуулиудын 42, төрийн бус өмчийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй байна. 

Тухайлбал, 

  • Хан-Уул дүүргийн 75, 15, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135,  Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билэг, Алтан босго
  • Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50
  • Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124
  • Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан, Шавь цогцолбор, 102, 53, 79, 85
  • Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номундалай, Оюуны нахиа, 
  • Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби зэрэг сургуулиуд зориулалтын бус цайны газартай байна.  

Харин огт ЦАЙНЫ ГАЗАРГҮЙ  сургуулиудад Баянгол дүүргийн 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Сүхбаатар дүүргийн Кингс кидс, Ертөнц, Номын гялбаа, Хан-Уул дүүргийн 10, 59, Чингэлтэй дүүргийн Оюут сургууль нар багтжээ. 

Arslan.mn

Нийт цайны газруудын 28 буюу 23 нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй, 46 хувь нь технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалд байхаар зохион байгуулаагүй байна.

Мөн хүнс түүхий эдийг тээвэрлэхдээ зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 52 сургууль байгаа юм.

Шалгалтад хамрагдсан зарим сургуулийн сурагчид үдийн цайгаа ангидаа өөрсдийн аяга тавганд идэж, гэртээ цэвэрлэж байгаагаас цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуйн, ариун цэврийн шаардлага хангаагүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна.

Зөрчилтэй ажиллаж байсан 31 иргэн, аж ахуйн нэгжид 21 сая 500 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулсан. Долоон сургуулийн үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу авсан арга хэмжээ:

2018-2019 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын явцад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг шалгах арчдас 900, усны шинжилгээ 75,  хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 55, ариутгалын бодис 15, хүнсний бүтээгдэхүүний дээж 30 –ийг авч Хүнсний байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  төв лабораторит шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргаж ажилласан. 

Акт  нийт 7, албан шаардлага  95 , дүгнэлт 150-ийг үйлдэж, зөрчилтэй ажиллаж байсан 31 иргэн, аж ахуйн нэгжид 21.500.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулаад байна.

 7 сургуулийн / Ирээдүй 1-р ахлах, Ирээдүй 1-р дунд,  Ирээдүй 2-р дунд, 1 дүгээр сургууль, 107, 84 дүгээр сургууль / Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн  гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж ажилласан. Мөн Үдийн хөтөлбөрийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй,  хяналт тавьж ажиллаагүй 84 дугаар сургуулийн захирал С.Март, 107 дугаар сургуулийн Ш.Цэрэннадмид нарт захиргааны арга хэмжээ авах тухай саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
608491
5 эможи

irgen
2019-09-26 22:37
Sain shalgaarai vdiin hoolig.
keyboard_arrow_up