Автомашины зогсоолын байранд зөвшөөрөлгүйгээр ХҮНСНИЙ үйл ажиллагаа эрхэлж байжээ

2019 оны 9 сарын 25

Arslan.mn

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 19 дүгээр  байранд үйл ажиллагаа явуулдаг иргэн Ц.У-гийн  “Намуун од”  хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаанд  хяналт  шалгалт хийлээ.  

Шалгалтаар тус дэлгүүр нь зориулалтын бус байранд буюу автомашины зогсоолын байранд зохих зөвшөөрөлгүйгээр хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлсэн, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний  ул мөрийг  мөрдөн тогтоох бүртгэлийг хөтлөөгүй, холбогдох дүрэм, журам, стандарт хангаагүй,нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг илрүүлж 1906003612 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608489
0 эможи

Зочин
2019-09-25 13:25
keyboard_arrow_up