133-р сургууль дөрвөн ээлжээр хичээллэж байна гэв

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

Баянзүрх дүүргийн 26-р хорооны хүүхдүүд 133 дугаар сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байгаа тухай тус сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийт 1,800 гаруй хүүхэдтэй 133 дугаар сургуулийн сурагчид одоогоор "Монгол тэмүүлэл" сургуулийн 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хоёр, хоёр цаг хичээллэдэг аж.

Arslan.mn

Тэд " Манай хороонд сургуулийн насны 5,600, цэцэрлэгийн насны 2,900 хүүхэд байна. Гэтэл хорооны хүүхдүүд улсын гэх ганцхан сургуультай бөгөөд нэг ч цэцэрлэг байхгүй. Харин ганц сургууль болох 133 дугаар сургууль нь 1,800 гаруй хүүхэдтэйгээс гадна өөрийн гэсэн байргүй учраас "Монгол тэмүүлэл" сургуулийн байрны 1,2 дугаар давхарт дөрвөн ээлжээр хичээллэж байна. 

Монгол Улсын хэмжээнд ийм олон ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль нь 133 дугаар сургууль болчхоод байна.

Тухайлбал, нэгдүгээр ангийн хүүхдүүд сургууль дээрээ 4-5 цаг хичээллэдэг. Гэтэл энэ сургуулийн хүүхдүүд ердөө 2-хон цаг сургууль дээрээ хагас дутуу хичээллэж, үлдсэн хичээлээ гэртээ нөхөх нөхцөлтэй байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос хүртэл “Хоёр адилхан сургуулийн хүүхдүүдэд ялгавартай, тэгш бус хандаж байгаа зохисгүй байдлыг залруулах, улмаар тус сургуулийн барилгын асуудлыг яаралтай шийдвэрлэх тухай" БСШУС-ын сайдад үүрэг өгсөн байдаг.

Энэ үүргийг сайд заавал биелүүлэх ёстой." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608403
0 эможи

Зочин
2019-09-23 23:06
Зочин
2019-09-23 14:02
сонирхолтой
keyboard_arrow_up