Амралтын өдөр зам тээврийн ослоор таван хүүхэд хүнд бэртжээ
2019 оны 9 сарын 23
ээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2019.09.21-22-ны өдрүүдэд нийт 566 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 391 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас арван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд НЭГ, орон нутаг ГУРВАН хүний амь нас хохирсон байна. Үүнээс ТАВАН хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтжээ. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Тухайлбал,
- есдүгээр сарын 20-ны өдрийн 23:10 цагийн орчимд Дорнод аймгийн Матад сум 4-р баг “Хөх ус” гэх газар /сумын төвөөс хойш 60 км/ шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, зорчигч А нас барж, жолооч С гэмтсэн.
- Мөн есдүгээр сарын 22-ны өдрийн 23:30 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн “Долоон тогооны аараг” гэх газар /Сумын төвөөс урагшаа 35 км/ шороон замд мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч М нас барсан.
- Есдүгээр сарын 22-ны өдрийн 01:10 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улиастайн зам, “Баянзүрх” Барилгын материалын төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Б, явган зорчигч Э-г мөргөж амь насыг нь хохироожээ.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608380
0 эможи
Зочин
2019-09-23 14:02
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс