Нийтийн тээврийн үйлчилгээнд жолоочийн оролцоогүй автоматаар ЗОРЧИХ ТӨЛБӨРИЙГ авахаар боллоо

2019 оны 9 сарын 23

Arslan.mn

НИТХ-ын 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/14 тогтоолоор хот орчмын чиглэл бүрт нэгдсэн тариф тогтоох, ялгаатай тарифтай чиглэлээс дамжин суухад зөрүү төлбөрийг суутган авах шийдвэр гарсан. 

Уг шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээнд дараах ажлуудыг жолоочийн оролцоогүй автоматаар зорчих төлбөрийг авахаар боллоо.

Тухайлбал, 
1.  Хот орчмын чиглэлүүдээр зорчих иргэд эцсийн суурьшлын цэгийн тарифаар үйлчлүүлэхээр болсон. /Жич: Жолооч тухайн суурьшлын бүсэд ногдох төлбөрийг төхөөрөмжид гараар хийдэг байсан нь жолооч хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж ажиллах үндсэн үүргээ гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөлийг үүсгэж байсан тул энэхүү ажилбарыг тоног төхөөрөмж автоматаар тооцоохоор болгосон/

  • Тухайлбал, ХО:7 “туул тосгон-био-120 мянгат” чиглэл нь Туул тосгоны тариф буюу 800₮-өөр үйлчилгээг үзүүлэх бөгөөд энэхүү ажлыг жолоочийн оролцоогүй төхөөрөмж автоматаар татаж авах юм. 
  • Харин Хот орчмын чиглэлүүдийн тариф нь 2013 оноос мөрдөж байгаагаар буюу өөрчлөлт оруулалгүй жолоочийн гар ажиллагаагаар хийдэг байсныг автомат болгосон тул иргэд зорчигчид чиглэлээ зөв сонгон үйлчлүүлэхийг хүсье. 

"Нийтийн тээврээр дамжин суухдаа бага тарифтай чиглэлээс өндөр тарифтай чиглэлд суухад ЗӨРҮҮ ТӨЛБӨРИЙГ авна"

2. Дамжин суухдаа бага тарифтай чиглэлээс өндөр тарифтай чиглэлд суухад зөрүү төлбөрийг авахаар болов.

  • Троллейбусны (Т) чиглэлээс Үндсэн (Ч) буюу Хот доторх чиглэлд дамжин суухад зөрүү 200₮-ийг суутган авна.
  • Троллейбус (Т)  болон Үндсэн (Ч) чиглэлээс Хот орчимд (ХО) чиглэлд дамжин суухад зөрүү төлбөрийг суутгана.

Дээрх дурьдсан 2 ажлыг хэрэгжүүлэхээс өмнө Троллейбуснаас (тариф том хүн: 300₮) Хот орчмын чиглэлд (Тухайлбал, Шувуун фабрикын тариф том хүн: 800₮) дамжин суухад үнэ төлбөргүй байсан нь дамжин суултын хөнгөлөлт ашиглан хотоос Шувуун фабрик ороход 300₮-өөр төлж (500₮-ийг төлдөггүй) зорчих асуудал ихээр гарч нийслэлийн төсөвт дарамтыг үүсгэдэг асуудлыг арилгах зорилготойгоос гадна Хот орчмын чиглэлүүд онцлогт тохирсон, тухайн суурьшлын бүсүүддээ чиглэсэн үр дүнтэй ажил юм. 


НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
“УЛААНБААТАР СМАРТ КАРТ” ХХК

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
608378
5 эможи

1111
2019-09-24 18:00
Туул Тосгон чинь Улаанбаатарын нэг хэсэг биз дээ
Ishsh
2019-09-24 16:27
Ishh, ter tyyl tosgond chini dandaa yaduuchuud yawdag sh dee
Зочин
2019-09-23 09:13
сонирхолтой
keyboard_arrow_up