Нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгоно

2019 оны 9 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх болон Тээврийн цагдаагийн газрын Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга, хурандаа З.Жаргалсайхан нар өчигдөр /2019.09.20/Алтай хотхон, Нарны гүүр орчмын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлаар газар дээр нь ажиллалаа.

Нарны гүүрийн урд доогуур хэсэгт сөрөг хөдөлгөөнтэй болгох асуудлыг Тээврийн цагдаагийн газрын  Техник замын хэлтсийн хяналтын газрын дарга хурандаа З.Жаргалсайхан тавив. Хотын удирдлагууд тухайн газарт автомашины ачаалал ихтэй учраас хөдөлгөөнийг сааруулахаар  Замын Цагдаагийн газрын гаргасан судалгаа график зураглалыг үндэслэн нарны гүүрийн доогуурх хөдөлгөөнийг хоёр урсгалтай болгох ажлыг яаралтай эхлүүлэх үүрэг чиглэл өглөө.

Мөн Гурвалжингийн гүүрний урд хэсэг ТЭЦ-3-ийн  баруун талын хөдөлгөөнийг нэг чиглэлд оруулах үүрэг чиглэлийг хотын Захирагч өглөө.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608356
0 эможи

Зочин
2019-09-21 14:40
keyboard_arrow_up