НМХГ-аас шинэ ургацын 33 нэр төрлийн жимс, хүнсний ногоог шинжилгээнд хамруулжээ

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Монгол улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж байгаа “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 18-наас 09 дүгээр сарын 24-ний хооронд Мишээл Экспо төв дээр зохион байгуулагдаж байна. 

Арга хэмжээнд 16 аймгийн 30 сумын 250 гаруй ногоочин, 5 төсөл хөтөлбөр, 20 хоршоо бүлгийн иргэдийн тариалсан төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүж бэлтгэсэн байгалийн жимсэнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргүүд дэх МХХ-ийн улсын /ахлах/ байцаагчид хяналт тавьж, Нэгдсэн төв лабораторийн явуулын лаборатори түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй хийж ажиллаж байна.

Arslan.mn

МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 25 гаруй нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнээс 95 дээж авч пестицидийн үлдэгдэл тодорхойлох, ургамал хорио цээр, нян судлал, шинжилгээнд өгсөн.

Мөн“Скай”, “Мишээл” худалдааны төвийн гаднах талбайн үзэсгэлэн худалдаанд оролцож буй 19 иргэн, аж ахуйн нэгжээс 33 нэр төрлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний дээжийг авч, цацрагийн хяналтын шинжилгээнд хамрууллаа.

Одоогийн байдлаар Лабораторийн шинжилгээний дүн гараагүй, тандалт судалгаа үргэлжилж байна.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608335
1 эможи

Зочин
2019-09-21 14:38
Зочин
2019-09-20 16:57
сонирхолтой
keyboard_arrow_up