Татварын алба өдөрлөгийн үеэр долоон төрлийн гарын авлагыг 1670 иргэнд тараажээ
2019 оны 9 сарын 17
Сүхбаатарын талбайд 16-27 өдрүүдэд Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд зарим төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгт Татварын албанаас иргэдэд зарим үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Татварын алба өдөрлөгийн үеэр
- 133 иргэнд Татварын хуулийн шинэчлэлийн талаар,
- 43 иргэнд Татварын удирдлагын нэгдсэн системийн талаар,
- 140 иргэнд И-баримттай холбоотой,
- 21 иргэнд бүртгэлтэй холбоотой мэдээлэл зөвлөгөөг өгч ажилласан байна.
Энэ үеэр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон бусад татварыг 54 иргэн төлж төсөвт 432,000 төгрөг оруулжээ.
Мөн татварын шинэ хуулиар хувь хүн хөнгөлөлт чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, аж ахуйн нэгжүүд тайлангаа хялбаршуулсан горимоор хэрхэн гаргах тухай заавар зэрэг долоон төрлийн гарын авлагыг 1670 иргэнд тараажээ.
Эх сурвалж: ТЕГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608171
0 эможи
Зочин
2019-09-17 20:22
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс