Эрүүл ахуйн шаардлага хангахгүй ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН газарт ШИЙТГЭЛ ноогдууллаа

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Миний зоог” цайны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоол үйлдвэрлэлийн явцад хоолны дээж  авч тэмдэглэл үйлдээгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ялаа ихтэй, ариутгал, халдваргүйтгэлийн бодис хэрэглэдэггүй, ажилчдын хувцас солих өрөөгүй, ажиллагсад  ажлын хувцсыг бүрэн өмсөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай 6.15 дугаар зүйлийн  5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу  торгууль шийтгэл ногдуулан, зөрчлийг арилгах талаар албан даалгавар өгч,  гомдол гаргасан иргэнд хариу мэдэгдлээ.

Arslan.mn

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608158
0 эможи

Зочин
2019-09-17 11:31
сонирхолтой
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up