Татварын албанаас “И-Баримт“-ын зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна

2019 оны 9 сарын 16

Arslan.mn

Сүхбаатарын талбайд 16-27 өдрүүдэд Засгийн газар хийсэн ажлаа танилцуулж, иргэдэд зарим төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэхээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгт Татварын албанаас иргэдэд зарим үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Тухайлал,

  • Татварын хуулийн зөвлөгөө
  • Татварын удирдлагын нэгдсэн ситемиын танилцуулга
  • Хувь хүн, аж ахуйн нэгжүүдэд сургалт, мэдээлэл өгөх
  • И-Баримтын зөвлөгөө
  • Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах
  • Иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч байна.

Arslan.mn

Монголын татварын алба 2019 оны 8 дугаар сарын байдлаар 968,313 иргэн, 203,082 хуулийн этгээдтэй харилцан улс, орон нутгийн төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэн, төлөвлөгөөг 105.7 хувиар биелүүлэн ажиллажээ. 

И-баримтад 1,092,537 иргэн холбогдож цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж байгаагаас 2019 оны 8 дугаар сарын байдлаар 201,625 иргэн НӨАТ-ын сугалаагаар азтан болж 11.3 тэрбум төгрөгийн тохирол хүлээн авсан байна.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608132
0 эможи

Зочин
2019-09-16 18:21
keyboard_arrow_up