Төв талбайд Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдэд зарим үйлчилгээг үзүүлж байна
2019 оны 9 сарын 16
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд болох юм.
Тус өдөрлөгт өнөөдөр Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдэд зарим үйлчилгээг үзүүлж байна.
Энэ үеэр гадаад улсад зорчих иргэдийн хувийн хэрэгцээндээ зориулан авч явах малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ, гэрийн тэжээвэр амьтны мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээ, барилга байгууламжийн ашиглалтын ногоон гэрчилгээг олгох юм байна.
Мөн явуулын лаборатори ажиллаж, хүнсний бүтээгдэхүүнд газар дээр нь шинжилгээ хийж байна.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
608131
0 эможи
Зочин
2019-09-16 18:21
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс