ФОТО: Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөнийг НЭЭЖ, 100 жилийн баталгаа өглөө

2019 оны 9 сарын 16

Arslan.mn

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс 100 жилийн баталгаа өгчээ.

Arslan.mn

Гүүрийн хөдөлгөөнийг нээх ёслолын ажиллагааны үеэр Хотын дарга С.Амарсайхан "520 мянган автомашинтай нийслэл хотод та бид мөр зэрэгцэн ажиллаж, амьдарч байна. Бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрийн нэг болох түгжрэл та бидний эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, цаг хугацааны дайсан болсон гэж хэлэхэд хилсдэхгүй.

Нийслэл хотод БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Туул гол дээгүүр дөрвөн гүүр/Сонсголон, Яармаг, Замын цагдаа, Баянзүрхийн товчоонд/ барих болон Налайх чиглэлийн замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр нээж буй гүүр замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Үргэлжлүүлэн нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 25-нд, зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын дундуур нээхээр төлөвлөж байгаа.

Бүтээн байгуулалтын ажлыг гардан хийж байгаа гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч, зөвлөх компаниуддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье" хэмээв.

Arslan.mn

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ бетон гүүрийн үндсэн хөдөлгөөн өнөөдөр нээгдэж байгаа бол Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд, зүүн хойд талаас Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөжээ.

Тус гүүрэн гарц нь нийт зургаан хэсгээс бүрдэж байгаа юм.

  • Олимпын гудамжнаас Нарны зам болон Төмөр замын 406 дугаар гарам даваад Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 477 метр урттай, 16.5 метр өргөнтэй, 4 эгнээ гүүр,
  • Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” хэсэг 8.5 өргөнтэй 2 эгнээ гүүр, нийт 15 метр урт гүүр, 165 метр урт тулц хана, нүхэн гарцын хамт,
  • Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол Улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ нийт 160 метр урт гүүр, 110 метр урт тулц ханатай,
  • Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч, Их Монгол Улсын гудамж руу буух “А” хэсгийн гүүр нь 8.5 м өргөнтэй, 2 эгнээ, нийт 400 метр урт гүүр, 237 метр урт тулц ханатай,
  • Төмөр зам дээгүүрх явган хүний гүүр,
  • Дунд гол дээгүүрх усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барих юм.

Arslan.mn

Монголд шинэ дэвшилтэт технологи, хийц шийдэл бүхий олон түвшний огтлолцдог гүүрэн зам барих ажлын захиалагчаар нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байна.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608096
4 эможи

Зочин
2019-09-16 18:21
нийслэлийн иргэн
2019-09-16 15:26
Баяр хүргье. Сайхан бүтээн байгуулалт хийлээ, Нээлт хийлгүй яахав дээ. Нийслэлд байгаа иргэд нь ийм сайхан юмаа соёлтой ухамсартай эдлэх л хэрэгтэй дээ. Хүн шүүмжлэх амархан даа.
Зочин
2019-09-16 14:47
сайн байна.
иргэн
2019-09-16 14:32
Сайн байнаа аятайхан гүүртэй болжээ,УБ хотын зам сүүлийн 3 жилд сайхан боллоо,30-аад жилд ийм бүтээн байгуулалт хийж байсангүй гудамж төсөл гэхчлэн мөнгө угааж байсан шүү,туул гол дээгүүр хэдэн сайхан гүүртэй боллоо баяр хүргэе.
зайл писдаа
2019-09-16 13:06
үхэж байсан хулгайчууд шууд ашиглаад үхсэн ацаа хийдийн нээлт нтр гэдэ
Зочин
2019-09-16 12:22
сайн
зочин
2019-09-16 09:17
аштайв дээ. Түргэн барьлаа шүү харин. Талархаж байна.
keyboard_arrow_up