Хүнсний худалдааны газарт иоджуулаагүй ДАВС худалдаалахгүй байхыг АНХААРУУЛЖ байна

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай А/175 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын төлөвлөгөө, Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын төлөвлөгөө, Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай, хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх удирдамжын хүрээнд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтад хамрагдсан хүнсний иоджуулсан давс импортлодог байгууллагууд хилийн хяналт, гарал үүсэлтэй, баталгаажилттай давсуудыг импортлож байна. Дотоодод үйлдвэрлэж байгаа Халх гол сумын Давст оргил БГБХМ ХХК-ий амьд эрдэс давс, Боош ХХК-ийн Сантмари нуурын давс, Бэсткап ХХК-ийн /Mongolian rock salt/ жамц давс, Зэт эм эл ХХК-ийн Монгол нуурын давсууд гарал үүсэл болон дагалдах бичиг, сорилын дүнтэй байна.

Их орд ХХК,  Хоо толгой ХХК,  Буянт аривжих  ХХК,  хүнсний дэлгүүрүүд Хүнсний иоджуулаагүй давс худалдаалж байсан нь Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийн 2-р бүлгийн 8.1 дэх заалтыг, Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн 4 хүнсний худалдааны газарт 4 заалт бүхий албан даалгавар хүргүүлж, Их орд ХХК-д үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалт мөрдөн ажиллаагүй зөрчилд ЗТХ-ийн 11.2-ийн 1.2 заалтаар торгуулийн арга хэмжээ авч барагдуулан, хүнсний худалдааны газарт иоджуулаагүй давс худалдаалахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608050
1 эможи

Зочин
2019-09-13 21:46
Зочин
2019-09-13 19:38
сонирхолтой
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up