Богд уулын араар баригдаж буй барилгуудын ГАЗРЫГ чөлөөлж, ЗАМ гаргана

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 4, 6 дугаар хорооны Яармагийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний Авто замын төлөвлөлтийн талаар нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотын ерөнхий, Авто замын газрын мастер төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 4, 6 хороо буюу Богд Хан уулын арын хэсэгт 13 км, зургаан эгнээ бүхий гол зам, 23 км туслах зам тавихаар төлөвлөжээ. Гэвч тухайн хэсэгт иргэн, аж ахуйн нэгжүүд хууль бусаар барилга бариад эхэлсэн нь хүндрэл учруулж байгаа аж.

Arslan.mn

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра "Улаанбаатар хот Нисэх, Яармагийн бүс рүү тэлж буй тул тэр хавийн замын асуудлыг төлөвлөгөөний дагуу шийдэхгүй бол төлөвлөлтгүй барилга, газар олголтыг зориулалтын бусаар ашигладаг байдал үргэлжилнэ. Богд уулын араар баригдаж буй барилга байгууламжийн ойролцоо туслах, гол зам байдаггүй учраас иргэд Наадамчдын зам, Нисэхийн зам руу орж, бүр цаашлаад хууль бусаар орц, гарц гаргаж хөдөлгөөний аюулгүй байдал үүсгэдэг. Тиймээс Богд уулын араар газар авсан аж ахуйн нэгжүүд бидний ажлыг дэмжиж, ойлголцож ажиллахыг хүсэж байна" гэв.

Arslan.mn

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Түмэн-Од "Нисэх, Яармаг орчинд барилгажилт, газар олголт ихсэж байгаатай холбоотойгоор орц, гарцын асуудлыг шийдэх, авто замын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж гаргах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Тус үүргийн дагуу Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтарч ажиллалаа.

Холбогдох тогтоолууд батлагдсаны дагуу Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж авто замын гол  трассуудыг эхний ээлжид гаргахаар болсон. Авто замын трасст өртөж буй 116 аж ахуйн нэгжийн газар байгаа тул холбогдох газруудтай нь зөвшилцөж газар чөлөөлөлтийн ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай болсон" гэв. 

Түүнчлэн зам барих хэсэгт 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар олгосон 58.2 га газар буюу 116 иргэн, аж ахуйн нэгжийн газар багтаж байгаа аж.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608044
1 эможи

Зочин
2019-09-15 18:47
Ярисанаа ажил болгохын харах үлдлээ
Ард иргэд
2019-09-14 18:25
Амжих уу та нар гөлөг болно доо
ard tumen
2019-09-13 23:34
энэ нэг пялдага царайлсан Индра гэж нөхөр нүдэн дээр хагартлах бачжаад бга гэсэн ш дээ
Зочин
2019-09-13 21:45
ma
2019-09-13 16:44
ene gazar avsan garuud zam tavih gazar deer zoriud davahzuulj gazar avaad nuhun tulbur avah geed l bndaa
keyboard_arrow_up