ТАНИЛЦ: Ням гарагт ХААГДАХ ЗАМУУД

2019 оны 9 сарын 13

Arslan.mn

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна.

Есдүгээр сарын 15-ны Ням гарагт нийслэлд автомашингүй өдөр болно. Автомашингүй өдрөөр дараах чиглэлийн замууд 15-ны өдрийн 07:00-18:00 цагийн хооронд хаагдах юм байна. Үүнд:

  • Жанжин Сүхбаатарын талбай
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Чоймболын гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойрууБээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансарын аюулгүйн тойргоос Зүүн 4 зам хүртэлх туслах зам
  • Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замаас Баруун 4 зам
  • Чингисийн өргөн чөлөөний Монгол шуудангийн уулзвараас Сөүлийн гудамжны зүүн үзүүр хүртэл хэсэг болон дотогш замууд.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
608037
3 эможи

Зочин
2019-09-13 21:45
Зочин
2019-09-13 12:10
мэдээлэл өгсөнд баярлалаа.
Zochin
2019-09-13 11:55
Mashingui udriin marafonoo suljeenii zalilangaar dahlin given tetgguulj balravdaa
keyboard_arrow_up