Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор ӨДӨРТ 150 гаруй авто машинд ХЯНАЛТ ШАЛГАЛТ хийгдэж байна
ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо, Таван толгойн уулзварын пост, Морингийн давааны постуудад Засгийн Газрын 62-р тогтоол ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ, Нийслэлийн Засаг даргын A/722 тоот захирамж , НМХГ-ын даргын A/46 тоот тушаал / Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай / тушаал шийдвэрийн дагуу Нийслэл , Дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 24 цагаар хяналт шалгалт хийн , тушаал шийдвэрийн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа ба АТШНТовчоодын үйл ажиллагаа , тушаал шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
НМХГ-ын ХУД дэх МХХ-ийн дарга Б. Алтантуяа, Мал эмнэлэгийн хяналтын улсын байцаагч Я.Батмөнх нар хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж, улсын байцаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч , товчоодод тулгамдаж буй асуудлыг удирдлагуудад мэдээллэн ажиллалаа.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өдөрт дунджаар 150-160 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч, үзлэг шалгалт хийн НМХГ, НМЭГ, ОБГ, ЦЕГ хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|