Биата Транкманыг Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Беате Транкманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Улаанбаатар хот хоёрын хооронд 2016 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотноо нутагшуулах нь” төслийн үйл ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцов.

Мөн өнөөдрийн уулзалтаар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Беате Транкманыг Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан юм.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608006
0 эможи

Зочин
2019-09-12 18:23
keyboard_arrow_up