“Мандала“ лоунжийн өнгө нь хувирсан хүнсний бүтээгдэхүүнийг устгуулжээ
2019 оны 9 сарын 12
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах МТМ барилгын лифтэнд гал гарсантай холбогдуулан 16 давхарт байрлах "Нар урт" ХХК-ийн Мандала лоунжийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар үйлчилгээний зааланд утааны тортог тогтсон, үнэртэй, халуун боловсруулалтын өрөөнд агаар сэлгэлт хийсэн их цэвэрлэгээ хийгдэж байв.
Халуун боловсруулалтын өрөөний хөргүүрт байсан амталсан болон гэссэн, бага зэрэг өнгө нь хувирсан доорх нэрийн бүтээгдэхүүнийг дотоод хяналтын багаар нь бүртгэл хөтлөлт хийж, устгууллаа.
- Арвайн гурил-320 гр
- УБ гурил 2,5 кг /1 кг савлагаатай/
- 2 дугаар гурил 5 кг
- Үхрийн цул мах 3,6 кг
- Үхрийн амталсан мах 3,4 кг
- Тахианы махан шорлогний бэлдэц мах 2,1 кг
- Үхрийн махан шорлогний бэлдэц мах 2,8 кг
- Сосиско 9,5 гр
- Яргай загас /амталсан/ 0,3 гр
- Гахайн тагалцаг /6 порц/ 6 кг
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607979
0 эможи
Зочин
2019-09-12 14:29
Зочин
2019-09-12 11:45
сонирхолтой
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс