​“Намрын ногоон өдрүүд-2019” арга хэмжээ маргааш эхэлнэ

2019 оны 9 сарын 17

Arslan.mn

Намрын ургац хураалт эхэлсэнтэй холбогдуулан  “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ сарын 18-24-нд “Мишээл экспо” төвд болох гэж байна.

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохион байгуулахаар болжээ.

  • Есдүгээр сарын 20-нд “Баяжуулсан хүнс”,
  • 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”, 
  • 22-нд  “Мах сүүний анхдугаар аян”,
  • 23-нд  “Органик хүнс” өдөрлөгүүдийг тус бүр зохион байгуулах юм байна.    

Үзэсгэлэн худалдаанд оролцох сонирхолтой хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд энэ сарын 12-14-нд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого зохицуулалтын газарт хандаж хариуцлагын гэрээ байгуулан, мандат авах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607888
0 эможи

Зочин
2019-09-17 20:23
Зочин
2019-09-10 15:30
keyboard_arrow_up