Тарваганы нойтон тулам нийслэл рүү нэвтрүүлэхийг завджээ
2019 оны 9 сарын 09
Нийслэл рүү тарваганы нойтон мах нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэв. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/772 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/46 дугаар тушаалын хүрээнд Хэрлэнгийн гүүрний авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд хийгдэж буй хяналт шалгалтаар энэ сарын 6-ны өдөр Хэнтий-Улаанбаатар чиглэлд явж байсан УНМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тарваганы дөрвөн тулам тээвэрлэснийг илрүүллээ.
Тарваганы түүхий тулмыг шинжлүүлэхээр Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвд хүргүүлэн, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607800
0 эможи
Зочин
2019-09-09 11:18
Asyl
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс