Зөвшөөрөлгүй чингэлгүүдийн оронд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулахыг уриаллаа

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

"Нийслэлээ чингэлгээс чөлөөлж, амьдрах орчноо сайжруулъя" хэмээн нийслэлийн Баянгол дүүргийн удирдлагууд уриалж, зөвшөөрөлгүй байрлуулсан чингэлгүүдийг нүүлгэх ажил эхлүүлж байгаа тухайгаа өнөөдөр мэдээллээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хамаарал бүхий 250 гаруй чингэлэг байгаа аж. Эхний ээлжид эдгээр газруудад албан мэдэгдэл хүргүүлж, сайн дураар чөлөөлөх хугацаа олгож байгаа юм байна. Энэ хугацаанд албан даалгавар биелүүлээгүй бол үйл ажиллагаа явуулах эрхийн хүрээнд хариуцлага тооцох ажээ.

Arslan.mn

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа "Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулахын тулд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарган энэ сарын 1-нээс эхлэн мөрдөж байна. Захирамжийн дагуу дүүргийн нутагт дэвсгэрт байгаа зөвшөөрөлгүй байрлуулсан болон аж ахуйн нэгжүүд өөрсдийн хашаан дотор байгаа чингэлгүүдийг зөөж, оронд нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай байгуулна.

Тухайн аж ахуйн нэгжүүд өөрсдийн хашаан дотор байгаа чингэлгүүдийг зөөгөөд, оронд нь мод, цэцэг тарих хүсэлт тавьж байна. Баянгол дүүрэг энэ ажилд Нийслэлийн бусад дүүргээ уриалж байгаа юм." гэв.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607699
4 эможи

Зочин
2019-09-05 23:06
Зочин
2019-09-05 22:57
Хорооллын 27, 28 дугаар байрны хооронд буюуЭх нялхсын баруун талын 12 давхруудын хүүхдийн тоглоомы талбай барина гэж грашуудыг нүүлгээд, хашаа барина гэж гарын үсэг зуруулаад, тэр гарын үсгээ барилга барихыг зөвшөөрсөн гарын үсэг гэж дуурайлгаж бичээд, одоо эмнэлэг нэрээр баар дэлгүүр барих нь дээ
Гэрэл
2019-09-05 15:57
Маш зөв шүү.БГД 8 -хороо Дилавхутагт гудамж Кореа тауны ойролцоо хэд хэдэн чингэлэг бна.Тоглоомын талбай байхгүй анхааралдаа авна уу
keyboard_arrow_up