“Энх-Ундрага” эмнэлэгийн дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчилд хариуцлага тооцжээ
2019 оны 9 сарын 04
НМХГ-ын 70128012 утсанд иргэн Д.Э-ээс ирүүлсэн гомдлын дагуу БГД-т байрлах “Энх-Ундрага” ЗГБХН-ийн эмнэлэгт хяналт шалгалт хийгдлээ.
Шалгалтаар тус эмнэлэг нь байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт болон эмч, сувилагч нар үйл ажиллагаандаа холбогдох стандарт, дүрэм журмыг мөрдөж, үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан байдал хангалтгүй байгаа зэрэг зөрчил илэрсэн тул “Энх-Ундрага” ЗГБХН-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар шийтгэл оногдуулж, иргэнд хариу мэдэгдэв.
Эх сурвалж: НМХГ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607626
0 эможи
Зочин
2019-09-07 12:49
Маш сайн эмнэлэг. Худлаа харлуулах гээд байх шиг байна даа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс