СБД-ийн нутаг дэвсгэр дэх зөвшөөрөлгүй барилгуудын угсралтын ажлыг зогсоолоо

2019 оны 9 сарын 03

Arslan.mn

МХЕГ-ын 2019.01.15-ны өдрийн 01/16 дугаартай “Улсын болон орон нутгийн төсөв, бусад санхүүгийн эх үүсвэрээр баригдах барилга байгууламжид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар НМХГ-аас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа, баригдсан барилга байгууламжид холбогдох чиглэлийн улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “барилгын тухай” хуулийн 26.1.1 дэх заалт,”зөрчлийн тухай” хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 5.2, 7.4 дэх заалтыг зөрчсөн барилга угсралтын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эхэлсэн зөрчил илэрсэн доорх барилгуудад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компанитай хамтран гүйцэтгэлийг шалгаж, зөрчил дутагдлаа арилгаагүй иргэн аж ахуйн нэгжийн барилга угсралтын ажлыг зогсоож, цахилгаан эрчим хүчээр хязгаарлалаа.

  • Захиалагч: Иргэн Б.Ө
  • Гүйцэтгэгч : Тодорхойгүй
  • Хаяг: СБД 9 хороо Хийморь оффис барилгын баруун талд
  • Захиалагч: Иргэн М.Б
  • Гүйцэтгэгч : Андын Зам Констракшн ххк
  • Хаяг: СБД 9 хороо V телевизийн баруун талд
  • Захиалагч: Иргэн Г.Батбаатар, М.Отгонбаяр Нарын захиалгатай үйлчилгээний барилга
  • Гүйцэтгэгч:Зангараг Констракшн ххк
  • Хаяг: СБД 7 хороо СБДЗДТГ-ын урд талд
  • Захиалагч: Нар Урт ххк-ийн үйлчилгээ, орон сууцны барилга
  • Гүйцэтгэгч: Нар Урт ххк
  • Хаяг: СБД 1 хороо Олимпын гудамж орон сууцны 26 дугаар байрны урд талд
  •  
  • Захиалагч: Иргэн Т.Самбасанчирын зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга
  • Гүйцэтгэгч: Тодорхойгүй
  • Хаяг: СБД 1 хороо орон сууцны с-61 дүгээр байрны урд талд
  • Захиалагч:
  • Авзага Трейд ххк-ийн захиалгатай орон сууцны барилга б блок
  • Гүйцэтгэгч: Авзага Трейд ххк
  • Хаяг: СБД 5 дугаар хороо 6 дугаар сургуулийн урд талд 

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607581
0 эможи

Зочин
2019-09-03 23:17
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up