Барилгын кран цөмөрч, хүн бэртжээ

2019 оны 9 сарын 02

Arslan.mn

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд баригдаж буй барилгын цамхагт краны оройн хэсэг цөмөрч, хүн дээр унасан осол наймдугаар сарын 31-нд гарчээ. Тодруулбал, Гарден сити-2 хотхоны блокийн барилгын ажилд ашиглахаар угсарсан цамхагт краны угсралтын цилиндрийн бэхэлгээний боолтууд тасарч, оройн хэсэг цөмөрч хүн дээр унасны улмаас ажилтан Э бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Ослын шалтгааныг шалгахад Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна.

Уг ослыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
607550
2 эможи

Зочин
2019-09-03 02:19
Зочин
2019-09-02 15:59
сонирхолтой
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up