БГД-ийн зарим цэцэрлэгүүд гадна талбайн тоглоом, хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангаагүй байна
2019 оны 8 сарын 30
НМХГ-аас Баянгол дүүргийн 15, 30, 34, 86, 100, 114 дүгээр цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд боловсрол, эрүүл ахуйн хяналтын чиглэлээр хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.
- 30, 34 дүгээр цэцэрлэгийн барилга угсралт, гадна тохижилтын ажил 70; 90 хувьтай явагдаж байгаа ба хугацаандаа ашиглалтанд орох боломжгүй байна.
- 66, 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 70-80 хувьтай 9-10 дугаар сард дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажлаа гүйцэтгэж байна.
- Өргөтгөлийн барилга баригдаж байгаа 34, 66, 100, 114 дүгээр цэцэрлэгүүд барилгын хог хаягдлыг бүрэн зайлуулаагүй, гадна тоглоомын талбай дахь тоглоом, хэрэглэгдэхүүний аюулгүй байдлыг бүрэн хангаагүй зэрэг дутагдал илэрлээ.
Тус дүүргийн 12–р хорооны 15 дугаар цэцэрлэгийн урсгал, засвар үйлчилгээ дууссан, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл хийгдэж, багш ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
607477
0 эможи
Зочин
2019-08-31 04:24
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс