Оюутнууд автобусны СМАРТ КАРТ захиалах, сунгуулах ХҮСЭЛТЭЭ сургуульдаа гаргана

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Улаанбаатар смарт карт компаниас өнөөдөр Оюутнуудын нийтийн тээврээр зорчих Смарт картын олголт, сунгалтын талаар мэдээлэл хийлээ.

Хичээлийн шинэ эхэлж байгаатай холбогдуулан оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих билетийг шинээр авах хүсэлтээ өөрийн сургуульд гаргах юм байна.

Наймдугаар сарын 26-30-нд сургуулиуд дээр билет авах оюутнуудын хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд 9-р сарын 6-наас эхлэн 10 хоногт багтаан билетийг олгож эхэлнэ гэдгээ албаны хүмүүс хэллээ.

Харин картаа сунгуулах бол мөн сургуульдаа хүсэлт гаргах ба сургуулиас ирсэн нэрсийн жагсаалтад үндэслэн Улаанбаатарт Смарт карт компани өөрийн байранд сунгалт хийх юм байна. 

Оюутнууд цахим картаа 3600 төгрөгөөр захиалах бол 1000 төгрөгөөр дахин сунгах юм байна. 

"Энэ жил Мэргэжлийн боловсрол сургалтын төв, Политехник коллежийн оюутнуудад нийт 14,194 оюутанд Смарт карт олгоно"

Arslan.mn

Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Д.Ганзориг "Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь жил бүр Мэргэжлийн боловсрол сургалтын төв болон Политехник коллежийн оюутнуудад нийтийн тээврээр зорчих Смарт карт олгодог. Өнгөрсөн жил бид 11,795 оюутанд олгосон бол 2019-2020 оны хичээлийн жилд нийт 14,194 оюутанд Смарт карт олгохоор төлөвлөж байна.
Ингэхдээ Багшийн дээдийн Сонор плаза төвийн таван давхарт байрлах Цагийн ажлын биржээр дамжуулан олгох юм. Карт олголтын ажил ямар нэгэн асуудалгүй байгаа. Картаа захиалахаар хожимдсон оюутнуудын тухайд хөнгөлөлттэй зорчих хугацаа нь хойшилж байна л гэсэн үг. Иймд хугацаандаа амжиж бүртгүүлэх ёстой.

Оюутнууд цахим картаар есдүгээр сараас нэгдүгээр хүртэл, хоёрдугаар сараас зургадугаар сарын 8-н хүртэл өдөрт ирэх, очих байдлаар үнэ төлбөргүй зорчдог. Цахим карттай холбоотой асуудлаар оюутнуудын зүгээс аппликэйшн хэлбэрт шилжих тухай асууж, саналаа ирүүлдэг. Харин оюутнуудад картыг нь олгох хугацаанаас нь оройтуулсан асуудал байхгүй. Захиалах хугацаандаа бүртгүүлж чадаагүй оюутнууд автобусаар үнэгүй зорчих эрхээ алдаж байна л гэсэн үг." гэв.

 "Энэ жилээс есдүгээр сараас зургаадугаар хүртэлх сунгалтыг Улаанбаатар смарт карт компани хийнэ"

Arslan.mn

Улаанбаатар смарт карт ХХК-ны Хамтын ажиллагааны мэргэжилтэн Х.Хонгорзул “Манай компани Нийслэлийн боловсролын газартай хамтран цахим картын сунгалтыг хийж байна. Өмнө нь картын сунгалтыг есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл компанийн байранд зохион байгуулдаг байсан. Картаа сунгуулах хүсэлтэй оюутнууд өөрсдийн карт, сунгалт хийх төлбөрөө төлсөн баримтаа сургуулийн захиргаа, сургалтын албанд хандан өгнө. Сургалтын албаас манай компанид оюутнуудын карт, нэрсийн жагсаалт, төлбөрийн баримтын материалыг ирүүлснээр картын сунгалт хийгдэнэ” гэв.

Энэ хичээлийн жил оюутнууд нийтийн тээврээр хөнгөлттэй үйлчлүүлэх цахим карт авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

1.Шинэ олголт

- Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг бөглөх

-Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт

-Картын төлбөр төлсөн баримт/ цахим карт захиалахдаа 3600 төг ХХбанк/

2. Дахин олголт /хаясан, гэмтээсэн/

-Иргэний үнэмлэх хуулбар

-Сургуулийн тодорхойлолт

-Оршин суугаа газрын тодорхойлолт

-Картын төлбөр төлсөн баримт/ цахим карт захиалахдаа 3600 төг ХХбанк/

3. Дахин олголт + Сунгалт

-Иргэний үнэмлэх хуулбар

-Сургуулийн тодорхойлолт

-Оршин суугаа газрын тодорхойлолт

-Картын төлбөр төлсөн баримт/ цахим карт захиалахдаа 3600 төг ХХбанк/

-Сунгалтын төлбөр төлсөн баримт/ 1000 төг төрийн банк/

4.Сунгалт

- Цахим төлбөрийн карт

-Сунгалтын төлбөр төлсөн баримт/ 1000 төг ХХ банк/

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607460
1 эможи

Зочин
2019-08-31 04:28
keyboard_arrow_up