Улаанбаатар хотод өөрийн эзэмшил газрын зориулалтыг зөрчсөн 15 иргэн, ААН-ийн эрхийг цуцална

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхтэй холбоотой асуудлаар холбогдох ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

НЗДТГ-аас Монгол Улсын нийслэлд хууль бусаар газар эзэмшиж байгаа болон газрыг зориулалтын бусаар ашиглаж буй газруудын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулсан байна. 

Хяналт шалгалтын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшил газрын зориулалтыг зөрчсөн 15 иргэн, ААН байгаа нь тогтоогджээ.

 

Arslan.mn

НЗДТГ-ын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “өнөөдрөөс эхлэн ажлын хэсэг эдгээр 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцалж, албадан чөлөөлөх ажлуудыг хийнэ. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд автомашины худалдаа эрхлэх нэг цэгийг зааж, тохижуулсан байдаг.  Хүний өмчилж авсан газрыг цуцлах эрх нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдоогүй ч Монгол Улсын иргэний хуульд заасны дагуу газар өмчлөх эрхийг шүүхээр цуцлуулах боломж нь байгаа юм” гэв.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд нийт 62 иргэн, аж ахуйн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай гурав хоногийн хугацаатай мэдэгдлийг хүргүүлсний дагуу энэ сарын 27-ны өдөр гүйцэтгэлийн хяналтыг хийсэн байна.

Мэдэгдлийн дагуу 62 ИААНБ-аас 16 нь зөрчлөө арилгаж, 46 иргэн аж ахуйн нэгж байгууллага зөрчилтэй хэвээр байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг зөрчсөн үйлдэл аж. 

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607459
0 эможи

Зочин
2019-08-31 04:28
Зочин
2019-08-30 12:11
сонирхолтой
keyboard_arrow_up