Нийслэл рүү тарвага оруулахыг завдсан этгээдийг торгожээ
2019 оны 8 сарын 29
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой”-н авто тээврийн шалган бүртгэх цэгийн хяналт шалгалтаар иргэн М нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрээс хууль тогтоомж зөрчиж агнасан нэг бодгаль тарваганы хөлдөөсөн, боловсруулаагүй махыг Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Уг зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар 150 мянган төгрөгийн торгууль оноож, тарваганы экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөр төлүүлж шийдвэрлэжээ.
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Монгол тарваганы экологийн үнэлгээ нь 170-200 мянган төгрөг байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
607423
1 эможи
Зочин
2019-08-29 23:37
Зочин
2019-08-29 18:48
мэдээлэл өгсөнд баярлалаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс