НОСДБГ: “Дэд бүтцийн төв“ төслийн талаар иргэдэд мэдээлэл өглөө

2019 оны 8 сарын 29

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд Чингэлтэй дүүргийн иргэдэд зориулсан Нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Тус өдөрлөгийг иргэдийн санал хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэг санаачлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Таван толгой түлш ХХК ажиллаж, иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг өгч ажиллалаа. 
Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын ажилтан, албан хаагчид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутагт дэвсгэр, Баянхошууны хөтөлд хэрэгжиж байгаа Дэд бүтцийн төв төслийн явц, хэрэгжилтийн талаар иргэдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. 
Гэр хорооллыг дахин төлөвлөн зохион байгуулах төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын дундын бүсэд амьдардаг хашаа байшинтай айл өрхийг нүүлгэн шилжүүлэлгүй, хашаанд нь цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээнд холбох Дэд бүтцийн төв төсөл Монголд анх удаа Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж байгаа юм. Тус дэд бүтцийн төвөөс Чингэлтэй дүүргийн Хувьсгалчдын 10, 11, 12 дугаар гудамжны нийт 285 айл өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоно. Айл өрхүүд халаалтын паар, ариун цэврийн өрөөний шаазан суултуур, угаалтуур зэргээ бэлдэх бөгөөд нийслэлийн төсвөөс айл өрх бүр рүү орох шугамын хөрөнгийг гаргаж байгаа юм. 
Одоогийн байдлаар 100 шахам айл өрх инженерийн шугамд холбогдоод байгаа бөгөөд холбогдсон айл өрхүүд өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа орон сууцны байрнаас дутахааргүй нөхцөлд амьдрах давуу талтай болно. Төсөлд хамрагдсан айл өрхийн цахилгаан дулаан, халаалт, цэвэр бохир усны төлбөр нь ердийн орон сууцны байрны тарифтай ижил байх юм. Мөн тухайн орчинг засмал зам, ногоон байгууламж байгуулан тохижуулж, жишиг гудамж бий болгохоор төлөвлөн, засмал замын ажил эхлээд байгаа билээ.
Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын асраар зочилсон иргэд ихэнх нь тус дэд бүтцийн төвийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг аль болох хурдан барьж дуусгахыг хүсэж байснаас гадна дүүргийн бусад хороодын иргэд өөрсдийнх нь хороонд ижил төстэй дэд бүтцийн төв төсөл хэрэгжих эсэх талаар асууж, хүсэлт гаргаж байлаа.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар-н зураг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607415
0 эможи

Зочин
2019-08-29 23:39
keyboard_arrow_up