“Гялс” бетон зуурмагийн үйлдвэр шаардлагыг биелүүлээгүй үйл ажиллагаа явуулж байжээ

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны 02-01/223 тоот “Барилгын материалын үйлдвэрүүдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийгдэж байна. 
Тус удирдамжийн хүрээнд СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Өү энд Жи ХХК-ийн “Гялс” бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийж, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй зөрчил илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгуулийг 0149171 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа. 

Arslan.mn
Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр 3000 нэгжийн торгууль оногдуулах хуулийн заалттай. 
Мөн илэрсэн зөрчлийг арилгуулахаар Өү энд Жи ХХК-д 04-202/1432 дугаартай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж болно.

Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607411
0 эможи

Зочин
2019-08-29 13:40
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up