Б.Сүхбаатар: АТГ-аас НОСК-ийн ажилтнуудыг шалгасан асуудал огт байхгүй

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас "Буянт-Ухаа2" хорооллын 972 айлын орон сууца

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар "НОСК-аас Буянт-Ухаа-2 хорооллын 972 айлын орон сууцанд орохоор шалгарсан иргэдээс материал хүлээн авах ажил өнгөрсөн долоо хоног дууслаа. Одоо шалгарсан иргэдийг бүрдүүлж өгсөн материалыг шалгах ажил хийгдэж байна. Сонгон шалгаруулалтын ажил нэг ч өдөр зогсоогүй, хэвийн явагдаж байгаа гэдгийг хэлье. Яг одоогийн байдлаар иргэдийн цахимаар өгсөн мэдээллийг цаасан материалтай нь тулгах ажил нэг бүрчлэн хийгдэж байна.

Түрээсийн орон сууцанд хамрагдахаар шалгарсан иргэдийн батламжийг маргаашнаас олгоно.

Зарим иргэд цахим бүртгэлийн мэдээллээ зориуд худал өгсөн тохиолдол гарсан. Мөн цаасан материалаа өгнө үү гэхэд татгалзах тохиолдол ч гарч байна.

Нэг зүйлийг хэлэхэд АТГ-аас НОСК-ийн ажилтнуудыг шалгасан асуудал огт байхгүй. Манай байгууллагын нэр хүндийг харлуулсан худал мэдээлэл тараасан хүмүүс, хэвлэл мэдээллийн байгууллагыг цагдаагийн байгууллагад өгсөн.

Цахим бүртгэлийг хийсэн учраас сонгон шалгаруулалт маш шударга, бүх хүмүүст тэгш хамрагдах боломж олгосон явдал боллоо. Хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй гэдгийг хэлье.

Түрээсийн орон сууцны 580-ийг нь иргэдэд түрээслэж, үлдсэн орон сууцыг газар чөлөөлөлтөд хамрагдсан хүмүүст түрээслэхээр болсон. Сонгон шалгаруулалтыг цахимаар явуулснаар орон сууцанд амьдрах хүсэлтэй хүмүүсийн тоо болон нийгмийн байдлын талаарх маш сайн судалгааны мэдээлэлтэй болж чадлаа.

Материалаа өгсөн хүмүүсийн 30 хувь нь гэрт, 40 хувь нь байшинд, 9 хувь түрээсийн байранд, хоёр хувь нь амбаарт амьдардаг гэдгийг энэ судалгаанаас олж тогтоосон." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607404
0 эможи

Зочин
2019-08-29 13:39
keyboard_arrow_up