НОСК-ийн ажилтнууд авлигын хэрэгт холбогдсон уу
“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн материалыг энэ сарын 19-ний өдрөөс 23-ныг дуустал шалгаруулах байсан ч удаашралтай байна.
Үүнтэй холбоотойгоор НОСК-ын холбогдох албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлээ. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас тодруулахад “шалгаж байгаа нь үнэн гэсэн мэдээллийг өгөв. Харин хэдэн албан тушаалтныг шалгаж байгаа нь одоогоор хэлэх боломжгүй гэжээ.
"Буянт-Ухаа-2" 972 айлын түрээсийн орон сууцаны бүртгэл эхэлснээс хойш 14 хоногийн хугацаанд маш их хэл ам гарсан бөгөөд бүртгэлийг зохион байгуулах эрхийг Засгийн газраас авсан Нийслэлийн орон сууц корпорацийн ажилтнууд иргэдээс мөнгө нэхсэн, авлига авсан гэх асуудал яригдсан билээ.