Цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг ИРГЭДЭД ойртуулахаар ДҮҮРЭГ, ХОРООДОД 16 хэсгийг шинээр байгууллаа

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг үндэслэн, Цагдаагийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалт “Цагдаагийн байгууллага нь цагдаагийн төв байгууллага, түүний харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас бүрдэнэ”-ийг баримтлан Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/194 тоот тушаалаар Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд өөрчлөлт оруулж нийслэлийн 6 дүүрэгт “Цагдаагийн газар”, хороодод 17 хэсэг дээр нэмж 16 хэсгийг шинээр байгууллаа.

Ингэснээр дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн үйл ажиллагааг төвлөрүүлж, нэгдсэн удирдлагаар ханган тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргатай нэг бодлогоор харилцаж, хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.

Энэ бүтцээр Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлснээр ажлын байрны давхардлыг арилгаж, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэн үргүй зардлыг бууруулах ач холбогдолтой болно.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
607351
4 эможи

НЦГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up