Зориулалтын бус ажлын байранд ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР үйл ажиллагаа эрхэлж байжээ

2019 оны 8 сарын 28

Arslan.mn

НМХГ-ын дэд даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах зорилгоор ХУД дэх МХХэлтэс, цагдаагийн хэлтэстэй хамтран тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Туул голын зам дагуу хоол үйлдвэрлэл явуулж байгаа иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтаар тухайн газар нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байрлан, цэвэр, бохир ус болон цахилгаанаар хангагдаагүй зориулалтын бус ажлын байранд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн.

Arslan.mn
Мөн түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын шинжилгээ, баталгаажилтгүй, хэзээ, хаана, хэн бэлтгэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилсэн, хоол үйлдвэрлэлд шаардлагатай сав суулга, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, бохироо ил задгай асгадаг, гар угаах болон бие засах нөхцөлийг бүрдүүлээгүй зэрэг нь хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд шууд ба шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл бүрдсэн байна.

Иймээс ард иргэд та бүхнийг сонголтоо зөв хийж, учирч болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалахыг НМХГ-аас зөвлөж байна.

Arslan.mn
Arslan.mn

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607350
0 эможи

зочин
2019-08-29 16:26
энэ хэдэн явуулын гуанзыг дийлдэг юм уу?хэд хоноод эргээд байрласан гацаа түгжрэл үүсгээд байж л байдаг.Хэдэн жил боллоо доо гэж!
Зочин
2019-08-28 11:57
сайн байна.
НМХГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up